Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тагнуулын байгууллагаас энэ сарын есны өдөр /2025.06.09/ гадаадаас 1.2 кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр илрүүлжээ.
Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна.
“Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг их хэмжээгээр донтуулдаг аж. Цахим орчинд байгаа мэдээллээр, уг бодис нь НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис юм байна. Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.