Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу "Бурхан багшийн их дүйчин өдөр" 2025 оны 6 дугаар сарын 11-ны Лхагва гараг тохиож байна.
Бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.
Дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяны хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Бурхны шашинт Азийн улс орнуудад энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгодог.
Тус өдрийг Өмнөд Азид буюу Шри Ланка, Тайланд, Бирм, Камбож, Лаос гэх мэт орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Эдгээр улсууд тус өдрөөр зул өргөж сүм хийдүүдийг гэрэл гэгээтэй болгодог, цагаан хувцсаар гоёдог бөгөөд нүглээс ангижрах бэлгэдэл хэмээн итгэдэг. Амьтдыг торноос нь суллаж нигүүлсэл үзүүлдэг ажээ.
1999 оноос Нэгдсэн Үндэстний байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон.Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба УИХ-аар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байна.
Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт шамдах хэрэгтэй аж.
"Бурхан багшийн их дүйчин өдөр"-ийг улс орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг.
- Бирм хэлээр: ကဆုန်လပြည့် ဗုဒ္ဓနေ့ "Тэргэл сарны баяр"
- Хятад хэлээр: 佛陀誕辰紀念日;
- Япон хэлээр: 花祭 Hanamatsuri (Цэцгийн баяр)
- Солонгос хэлээр: 석가 탄신일; 釋迦誕辰日; Seokka Tanshin-il (Шагжамүни Буддын төрсөн өдөр)
- Лаос хэлээр:ວິສາຂະບູຊາ Vixakha Bouxa
- Монгол: Бурхан Багшийн Их Дүйчэн Өдөр
- Непал хэлээр:बुद्ध पुर्णिमा Buddha Purnima, बुद्ध जयन्ति Buddha Jayan
- Төвөд хэлээр : ས་ག་ཟླ་བ།
- Ветнам хэлээр: Phật Đản (Буддын төрсөн өдөр) М.Буянзаяа