НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВД “ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015” СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ТӨВД “ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 9001:2015” СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төв нь Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын Чикагогийн конвенцын дагуу нислэгийн цаг уурын үйлчилгээнд 2013 оноос Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын дагуу нэвтрүүлж цаг уурын салбартаа анхдагч нь болж байсан.

Цаг уур, орчны шинжилгээний газарт ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог 2025 онд багтаан нэвтрүүлэхээр гэрчилгээгээ гардан авлаа. /2025-06-09/

БАЙГАЛЬ ОРЧНЫ БҮХИЙ Л БАЙГУУЛЛАГУУД ЭНЭ МЭТЧИЛЭН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭН АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Сайд С.Одонтуяа, “Стандартчилал нь бүх оролцогч талуудын хооронд нийтлэг ойлголт, “хэл соёл”-ыг бий болгодог. Байгаль орчны бүхий л байгууллагууд энэ мэтчилэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхийг хичээн ажиллах нь зүйтэй. Нислэгийн цаг уурын төвийн хамт олонд талархал дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье” гэж гэрчилгээг гардуулах үеэр хэлсэн юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд