Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ТУХАЙ
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 169 дүгээр тогтоолын дагуу НЗДТГ-аас санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан төрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой цэцэрлэгийн барилга байгууламжийг хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2024 оны A/133, A/126 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам”-ын дагуу үнэлүүлэхээр үнэлгээний хуулийн этгээдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ҮНЭЛГЭЭ ХИЙХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗААВРЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
ОРОЛЦОГЧДЫН БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан хүсэлт
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл
- Сүүлийн 3 жилийн хугацаанд хөрөнгийн үнэлгээний ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл, санхүүгийн тайлан
- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн үнэлгээчний тоо 2-ос доошгүй байх
- Татварын өр төлбөргүй байх /Байгууллагын татварын болон Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт/
- Үнэлгээний эцсийн дүнгээс хамаарах хууль зүйн хариуцлагаа ухамсарласан байх
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗААВРЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
- Материалыг битүүмжлэн гадна талд товьёг үйлдэн 2 хувь ирүүлнэ.
- Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
- Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс
2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- Наадамчдын зам 1200, Арцатын ам, 23 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, 17100
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны 6 давхарт 602 тоот
- buyanbileg.g@ulaanbaatar.mn
- Холбогдох утас: 11324067, 86670617
ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ АЖЛЫН ТОО, ХЭМЖЭЭ
Цэцэрлэгийн барилга
- Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 2 давхар барилга, 936 м.кв, 1 ширхэг
- Баянгол дүүрэг, 5-р хороо, 3 давхар барилга, зоорьтой, 380 м.кв, 1 ширхэг
- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, хотхоны 1,2 давхарт байрлах, 1054.24 м.кв, 1 ширхэг
- Хан-Уул дүүрэг, 23-р хороо, 2 давхар барилга, зоорьтой 739.24 м.кв, 1 ширхэг
- Хан-Уул дүүрэг, 23-р хороо, 2 давхар барилга, зоорьтой 370.90 м.кв, 1 ширхэг
- Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, хотхоны 1 давхарт байрлах 995.64 м.кв, 1 ширхэг
ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА, ҮНИЙН САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ.
МАТЕРИАЛ НЭЭХ ХУГАЦАА, ХАЯГ БАЙРШИЛ
- 2025 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 10:30 цаг
- Наадамчдын зам 1200, Арцатын ам, 23 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, 17100
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны 6 давхарт 602 тоот