Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр /2025.06.10/ 16.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн. Улмаар Ардчилсан намын бүлэг тус асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт ажлын цагаар хэлэлцэх саналыг гаргаж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн юм. Харин МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох асуудлыг 100 хувийн саналаар дэмжсэн. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл АН-ын саналыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаан болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг энэ пүрэв гарагт /2025.06.12/ товложээ. Ингэснээр маргааш Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх ТББХ-ны хуралдаан 10 цагт, УИХ-ын чуулган 12 цагт хуралдахаар товлогдоод байна. |