Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын чуулган шинэ ерөнхий сайдыг томилох хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүүлэгт гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үгээ хэлэн үргэлжилсээр байна. Үүнээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын асуулт, хариултыг онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Таны бодлогын тэргүүн эрэмбэ ямар тодотголтой байх вэ?
Ерөнхий сайдаар томилогдоод ажиллахад таны гол баримтлах манлайллын зарчим чинь юу байх вэ? Баг бүрдүүлэхдээ ямар шаардлага тавихын. Засгийн газрынхаа яамдын тоог бууруулах уу. Мөн хүний эрхийн асуудал, зүй бусаар асар олон хүний амь нас эрсдэж байгаа. Тодруулбал улиралын чанартай, утаа, үер гэх мэт энэ асуудал дээр сэтгэл хөдлөл биш суурь судалгаатай ажиллах тал дээр та ямар бодолтой байна. Авлигатай нам харгалзахгүй хуулийн хүрээнд нүд цавчилгүй попуцлизм хийхгүйгээр тэмцэж чадах уу.
Г.Занданшатар гишүүний асуултанд хариулья: Засгийн газар бол ямар нэршилтэй байх нь гол биш. Үр дүнтэй эвийг эрхэмлэсэн,ард түмнийхээ төлөө байдаг, ард түмэнтэйгээ хамтарч ажилладаг, асуудал шийддэг, ард түмэнтэйгээ ойрхон байх зорилт дэвшүүлж ажиллана. Үнэт зүйлийн хувьд бид нэг монгол нэгдмэл үнэт зүйлтэй байх. 2-3 мянган жилийн төрт ёсны түүхтэй монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын хамгийн гол угийн үндэс нь монгол хүн бүрийн үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох явдал юм.
Нэг монгол гэдэг үнэт зүйл бол энэ засгийн газрын үнэт зүйл байх ёстой гэж бодож байгаа. Яамдын тоог буруулах асуудал алга ташуулахдаа гол биш ажил үр дүнтэй байхад чиглэж энэ засгийн газар ажиллах ёстой. Хүний эрхийн тэмцэлд бол эцсийн цэг гэж үгүй гэж хэлсэн. Тиймээс Хүний эрхийн дэд хороотой хамтарч хүний эрхийн комисс ч бий. Засгийн газар бол хууль биелүүлдэг байгууллага учраас хуулийн биелэлт, хэрэгжилтийг хангахад хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах нь ойлгомжтой. Засгийн газар төрийн механизмыг ажиллуулдаг байгууллага. Харин хүний эрхийн хяналт тавьдаг комисс нь УИХ -ын харьяанд дэд хорооны дэргэд ажиллана.
Авлигатай тэмцэж чадах уу гэж байна. Би хэлсэн УИХ-ын парламентын хяналт шалгалтын хуулийг баталж, ард түмний мэдэх эрхийг хангаж, ногоон автобусны, нүүрсний, хөгжлийн банкны хэрэг, эмийн чанарын гэх мэт асуудалд нээлттэй сонсгол зохион байгуулж парламентын хяналт шалгалтын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Энийг үгээр биш үйлдлээрээ авлигатай тэмцэх манлайллыг би харуулж чадсан. Үйлдлээрээ тэмцсэн улс төрч гэж өөрийгөө баттай хэлж чадна. Яагаад гэхээр энэ хугацаанд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан, авлигалын эсрэг багц хуулийг баталсан. Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгасан. Ялын дээд хэмжээ оногдуулдаг болсон. Хөрөнгө хураах хууль чинь тэнд бодитой туссан. Ийм учраас зүгээр попролт үг хэлээрээ бус бүх асуудлыг парламент ёсны түүхэнд цоо шинэ хуудас нээсэн алхамууд болж маш олон хулгайч, луйврын схемүүдийг телевизээр нотлох баримттай нь дэлгэж байсан. Энэ сонсголуудаар. Энэ гэм буруу үйлдсэн эсэхийг зөвхөн шүүх тогтоодог. Энэ бол парламентын буюу ард түмний мөрдөн шалгах хэлбэрийг монголд нутагшуулсан анхны чиг хандлага болсон. Тиймээс би авлигатай, хулгайтай тэмцэх улс төрийн зориг манлайллыг үгээрээ биш үйлдлээрээ манлайлж харуулж ирсэн улс төрч. Татварын реформын хувьд тодорхой чиг баримжаатай хүн. Нэгт нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх замаар таван хувьд хүргэх, татварыг тэгш төлдөг зарчмыг нутагшуулснаар татварын орлого нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Харин тансаг хэрэглээний татвар, тэр архи, тамхины татвар, өндөр орлогын татваруудыг бий болгоно. Энэ ард иргэдийн төлөөд байгаа долоон буудлын Долгор эмээгийн төлөөд байгаа тэр татварыг бууруулна.