Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

Хуваалцах Жиргэх

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож өнөөдрөөс үүрэгт ажилдаа орж байгаа билээ. Тэгвэл түүний хашиж байсан албан тушаалыг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилохоор болсон байна. Түүнийг намтарыг танилцуулж байна.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,

2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,

2006-2009 онд FM-104 радиод захирал,

2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,

2011-2013 онд SEVEN телевизэд захирал,

2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,

2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

Улс төрд анх оруулсан хүн нь ЗГХЭГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Учрал юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд