Морьт харвааны 18 морийг хулгайлсан байж болзошгүй 19-27 насны 4 этгээдийг шалгаж байна

Морьт харвааны 18 морийг хулгайлсан байж болзошгүй 19-27 насны 4 этгээдийг шалгаж байна

Хуваалцах Жиргэх

Энэ сарын 7-ны өдөр 19:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрээс үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд бэлтгэж байсан 18 тооны 5-12 насны морьд алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай 19-27 насны 4 этгээдийг холбогдуулан шалгаж байна.

Нөгөөтэйгүүр хулгайлагдсан морьдыг  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газарт төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн арван долоогийн арван хоёрдугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Тиймээс их хэмжээний хохрирол учруулсан этгээдийг 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг тохиолдол байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

М.Буянзаяа



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд