Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийхдээ бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 хувь байхаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат уг асуудалтай санал нийлэхгүй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Тэтгэвэр зээлийн хувь хэмжээг 50:50 болгосонд санал нийлэхгүй байна, цаашдаа 100 хувь болгохын төлөө тууштай явна.
- Мөнгөний бодлогын хороо тэтгэвэрийн хувь хэмжээг хуучин хөдөлмөрийн хөлсний амжиргааны баталгааг хасаад үлдсэн хувьд зээл олгоно гэж байсан. Тэтгэвэрийн зээлийн хувь хэмжээг 50:50 болгосонд санал нийлэхгүй байна. Ядаж хамгийн доод тал нь 70 хувьд нь өгөөчээ. Хугацааг нь жаахан нэмээчээ гэдэг санал долоо удаа тавьсан. Энэ асуудлыг бол бид бүрэн эрхийнхээ хүрээнд ахмадуудынхаа санал хүсэлтийг дахин тавих болно. Монгол банкнаас энэ асуудлаар дахин тодруулах зүйл байгаа. Энэ асуудлаар албан ёсоор УИХ-д асуулга тавина. Ахмадын зээлийг тэр чигээр нь зөвхөн хэрэглээд явчдаг гэж үзэж ерөөсөө болохгүй. Учир нь бизнесийг дэмжиж байгаа жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байгаа. Нөгөө талаас ахмадуудад бизнес буюу аж ахуй эрхлэх тийм зээлийг бараг өгдөггүй. Мөн орон сууцны зээлийг бас өгдөггүй. Арга буюу ганцхан эх үүсвэр авч байгаа тэтгэвэрийн зээлийг нь огцом 50 хувьд шийдэж байгааг миний хувьд оновчтой шийдвэр гэж үзэхгүй байгаа. Тийм учраас энэ шийдвэрийг тодорхой зээлийн үлдэгдэлтэй харьцуулаад эргээд бас зөөлрүүлэх асуудлыг Монгол банканд дахин тавина.
hurts.mn