Цахим орчинд “Майхан зарна” гэсэн зар байршуулж  иргэдийг залилжээ

Цахим орчинд “Майхан зарна” гэсэн зар байршуулж иргэдийг залилжээ

Хуваалцах Жиргэх

Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд “Бараа бүтээгдэхүүн захиалга, худалдана” гэх зар мэдээллийг байршуулж иргэдийн эд хөрөнгийг залилсан гэх 1625 хэрэг бүртгэгдээд байна.

Тухайлбал энэ 7 хоногт цагдаагийн байгууллагад Өмнөговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 2 иргэнээс “Майхан зарна” гэх фэйсбүүкт байршсан зарын дагуу холбогдож тус бүр 550,000-780,000 төгрөг шилжүүлж, бусдад залилуулсан гэх гомдол мэдээллийг гаргасан байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан зар мэдээллийн дагуу бусдаас эд зүйл худалдан авах тохиолдолд залилагч этгээдүүд таны хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг анхаарч, бусдад эд хөрөнгөө шилжүүлэхээс өмнө сайтар нягталж, шалгаж байхыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд