Туул гол гатлах гэж яваад живжээ

Туул гол гатлах гэж яваад живжээ

Хуваалцах Жиргэх

Налайх дүүргийн нэгдүгээр хорооны “Хөх давааны- Энгэр” гэдэг газар 2 хүн Туул голыг явган гаталж яваад нэг нь живсэн тухай дуудлагыг зургадугаар 15-ны өдрийн 16:42 цагт НОБГ-т ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсныг 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж  тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч ажиллав.

Иймд иргэд та бүхэн үер усны аюулаас болгоомжилно уу.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд