Д.Ганбат: Жагсаалтаар орж ирсэн гишүүд жагсаалтад багтаасан бүлэглэлдээ үйлчлээд байна

Д.Ганбат: Жагсаалтаар орж ирсэн гишүүд жагсаалтад багтаасан бүлэглэлдээ үйлчлээд байна

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Жагсаалтаар орж ирсэн гишүүд жагсаалтад багтаасан бүлэглэлдээ үйлчлээд байна. Нөгөө талаараа намууд утгаа алдсан байна. Бүлэглэлд юмуу хэн нэгэн хүмүүст үйлчилдэг гишүүдтэй болох гээд байна. Энэ бол буруу зүйл. Бүх намыг хянадаг бүтэц цаана нь байсан байж магадгүй гэсэн тийм байдал байна. Үүнийг бол өөрчлөх ёстой. Энэ байдал бол жил ч болоогүй байхад илэрлээ. Яагаад гэвэл Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний амьдрал хүсэн хүлээсэн шиг төдийлөн сайжирсангүй. Хэрвээ  өмнөх засгийн газар сайн ажиллаж байсан бол нөхцөл байдал иймдээ тулахгүй. Тухайлбал Эрчим хүчний салбарын нөхцөл байдлаас харахад ямар ажилласан бэ гэдгийг харж байна. Саяны засгийн газарт олон жил дарааллан сайд хийсэн хүмүүс маань ажиллаж байсан ч одоо ингээд харахаар аль салбар сайн ажилласан бэ гээд харахаар тийм салбар бол харагдахгүй байна. Энэ бол төрийн оролцоог маш их ихэсгэсэн нь буруу байжээ гэдгийг харуулсан. Төрийн оролцоо бага л байхгүй бол улсын төсөв ямар байх уу. УИХ дээр ямар шийдвэр гарах уу. Засгийн газар яаж ажиллах уу гэсэн ийм зүйлийг л хараад байна ш дээ. Бусад улс оронд бол төрийн оролцоо 20-10 хувьтай байхад бол ард түмэн хэвийн үйл ажиллагаа хийгээд явчдаг. Өнөөдөр бол сая гаруй хүн ажилладаг бол 300 гаруй мянга хүн төрийн албанд ажиллаж цалингаа авч байгаа нөхцөл байдалтай байна. Гадна эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал үнэхээр амаргүй болж байна. Тиймээс улс төрийн намууд төлөвших хэрэгтэй байна. Одоо бүрдэх шинэ засгийн газраас бүх шалтгаална. 

hurts.mn



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд