Завхан аймагт 306 хүүхдэд шүдний үзлэг хийлээ

Завхан аймагт 306 хүүхдэд шүдний үзлэг хийлээ

Хуваалцах Жиргэх

ЭХЭМҮТ-өөс Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Завхан аймагт ажиллав.

Энэ удаагийн хамтарсан баг нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын чадавхийг сайжруулах зорилготой ба ЭХЭМҮТ-ийн ЭНМЗТ, БМЗТ, МХНТ, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв эмнэлэг, “Эрүүл шүд-эрүүл ирээдүй” ТББ, “Empire” шүдний эмнэлгийн хамт олон оролцов. Нийт 306 хүүхдэд үзлэг хийж, 48 мэс засал, 126 хүүхдэд шүдний эмчилгээ, 22 хүүхдэд шүдний гажиг заслын зэмсэг хийсэн байна.

Мөн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдэвт 1.5 кредиттэй сургалт зохион байгуулсан байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд