Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр \2025.06.17\ Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн хуучин акталсан бордюруудын ашиглах боломжтойг нь аймгууд захиалаад авч байгаа.
- Нийслэлийн төсвийн хувьд улсын төсөв шиг томоор тасалдсан зүйл байхгүй явж байна. Төрийн албан хаагчдын ес орчим хувиар цомхотгоно.
Бурханы авралаар өнгөрсөн жил хот хэдэн төгрөг босгож эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Тэрний хүчинд энэ жилийн 12 сарын таван гэхэд нийт эрчим хүчний суурьлагдсан хүчин чадал 350 мвт болж өргөсч байгаа. Энэ амралтын өдрүүдэд Бөөрөлжүүтийн станцад очиж ажилласан. Бөөрөлжүүтийн ажил тасалдахгүй бол графикынхаа дагуу ашиглалтанд орноо гэсэн итгэлтэй байна лээ. Одоогоор төлөвлөгөөнөөсөө хэд хоногын урд явж байна лээ. Бүтээн байгуулалтын ажилд янз бүрийн осол гэмтэл гарчихгүй бол бид энэ өвөл эрчим хүч талдаа дутагдалгүй орчино. Дулааны асуудлын хувьд хүнд байгаа. Эрчим хүчний яамны сайд болон бусад албаны хүмүүстэй уулзахад дулаан дээр эхний ээлжинд саяны шатсан 9 дүгээр турбины зуух бүтэн шатаагүй байгаа учраас зуухан дээр нь технологын горимын хувьд өөрчлөлт оруулаад шууд халуун усаар эргүүлэх технологиор энэ өвлийг авья. Мөн турбингенератораа захиалаад тендерийнхээ дагуу явьяа гэдэг ийм байдалтайгаар 1500 тнн халуун усыг эргүүлье гэсэн байдалтай яриад явж байна. Авлига хорооллын хувьд Нийслэлийн засаг даргын захирамжаар урд талын хоёр блокыг буулгах захирамж хүчинтэй хэвээр байгаа. Харин буулгах асуудалд захиргааны хэргийн шүүхээс түтгэлзүүлсэн шийдвэр ирцэн. Шүүхийг шүүхээс асуух хэрэгтэй байх. Авлига хорооллын цахилгааныг таслах тухайд бол хот дээр цахилгааны нэг ч зөвшөөрлийн тогтолцоо байдаггүй. Бүгд эрчим хүчний яаман дээр байдаг. Тийм учраас эрчим хүчний яамнаас энэ асуудлыг тодруулах ёстой. Нийслэлээс буулгах захирамжтай хоёр блок дээр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй. Учир нь шүүх дээр маргаантай байгаа асуудал. Хойд талын блокын тухайд бол бид мэдэхгүй. Шугам шүлжээнд холбогдоогүй гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ирэх өвөл сайжруулсан түлш түлэхгүй. Хагас коксжсон түлш түлнэ.
hurts.mn