Дэлхийн параспортын Гранд При тэмцээнээс П.Энхманлай мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн параспортын Гранд При тэмцээнээс П.Энхманлай мөнгөн медаль хүртлээ

Хуваалцах Жиргэх

“Тунис 2025 Пара­спортын Атлетикийн Гранд При” тэмцээн 2025 оны 6 дугаар сарын 16–18-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин П.Энхманлай T53 100 м-ийн төрөлд мөнгөн медаль авчээ. 

Тэрбээр өөрийн сошиал хуудаст "Өдий хүртэл бүх зүйлд минь тусалж байдаг хамгаас эрхэм Б.Батдорж Багшдаа гүнээ баярлалаа. Мөн Монголын үндэсний шигшээ баг, "Чийрэг Монгол" клуб, Хэнтийн Биеийн тамир спортын газар, Алт-Болд Төвийнхөнд баярлалаа. Үргэлж дэмжиж байдаг бүх хүмүүст баярлалаа. Үргэлж хичээсээр байх болно. Монгол минь мандан бадраг" гэжээ. 

T53 100м төрөл нь суудлын тэргэнцэртэй уралддаг ба "T" гэдэг нь Track (замын төрөл) гэсэн утгатай бол "53" гэдэг нь тамирчны биеийн үйл ажиллагааны түвшин буюу ангиллын код юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд