Х.Нямбаатар: Хятадаас 200 гаруй тэрбумаар хагас коксжсон нүүрс авч дотооддоо савлана

Х.Нямбаатар: Хятадаас 200 гаруй тэрбумаар хагас коксжсон нүүрс авч дотооддоо савлана

Хуваалцах Жиргэх

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, Хагас коксжсон нүүрс энэ өвөл түлэх болсны тухайд гэвэл өндөр илчлэгтэй нүүрс буюу угаагүй, чанаагүй ийм нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу юмаа гэдэг эрдэмтдийн дүгнэлт гарсан. Би бол Ж.Золжаргалыг эрдэмтэн биш гэж бодож байна. Сөрөг хүчний улстөрч бол аль болох л эсэргүүцэх талруугаал явуулна. Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Тиймээс үндэсний хороо шийдвэрээ гаргасан. Миний хувьд бол үндэсний хорооны гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа. Үндэсний хороо хагас коксжих нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд есрэг нөлөө үзүүлнэ гэсэн учраас ийм шийдвэр гаргасан. Хэрвээ би тогтоол зөрчсөн гээд байгаа бол холбогдох газар нь гомдлоо өг л дөө. Амаараа л яриад байхын.

Дээр нь нэмж хэлэхэд бид нар одоогийн байгаа "Тавантолгой түлш"  сайжруулсан түлшний үйлдвэрийн нийт түүхий эдийн зардлыг бүгдийг нь  шингээгээд 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байгаан.

Өөрөөр хэлбэл энэ нь бараг 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх ийм тооцоо судалгаа гаргаад 800 дээш градусын хэмд жигнэсэн  давирхай болон бусад химийн хортой нэгдлүүдийг нь ялгасан, өөрөө асаагч өдөөөгчтэй, хэвлэсэн ийм нүүрсийг бид нар 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч дотооддоо савлаад, хэрэглээндээ нийлүүлнэ гэж байгаан.

Монгол улсад хагас коксжсон нүүрсний нэг ч үйлдвэр барьж эхлүүлсэн юм байхгүй. Ирэх өвөл зуухаа солихгүйгээр явьяа л гэж байгаан. Нийслэлээс бол ямар нэгэн зуух тараагаагүй. Дулаалган дээр ямар нэгэн мөнгө одоогоор тавигдаагүй байгаа гэв. 

hurts.mn



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд