Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр\2025.06.18\ Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Улсын төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд УИХ-д өргөн барих билээ. Тэгвэл энэ талаар Монгол Улсын сангийн сайдаар улиран томилогдсон Б.Жавхлан хурлаас гаргасан танилцуулга, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан: 2025 оны төсвийн жил маань дундаа орж ирж байна. Төсөвийн тодотгол хийх эсэх асуудал хоёрдугаар улиралаас яригдаж эхэлсэн. 5-р сарын 31-ны байдлаар төсвийн захиран зарцуулсан мэдээг авахад нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй байсан. Тийм учраас төрийн хэмнэлтийн хуулийн дагуу шууд хэмнэлт болж байна гэсэн үг юм. Тэгэхээр төсвийн орлого дутаснаас болоод үүсч болзошгүй алдагдал маань жилийн эцэст 2.3 их наяд гэсэн судалгаа гарч байгаа. Энэ 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөг нь 5 сарын 31-ны төрийн хэмнэлтийн хуулиар бий болж байгаа гэсэн үг. Цаашдаа төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн урсгал зардлыг танана. Тиймээс Үндэсний хороодууд болон хэд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцүүдийн институцийн заримыг нь татан буулгах, нэгтгэх ийм процессууд хийгдэнэ. Төрийн албан хаагч нарын тоог цөөлөх асуудал бол аль хэдийн УИХ-д яригдсан. Үүнийг бол өмнөх Засгийн газрын Эдийн Засгийн Хөгжлийн яамнаас өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэл дотор Л.Гантөмөр сайд маш ойлгомжтой тусгасан байдаг.
Тодруулбал ирэх жилүүдэд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар буруулж, цомхон бөгөөд чадварлаг болгож, бүтээмжтэй ажиллана гэсэн байгаа. Тиймээс энэ удаагийн тодотгол төрийн албан хаагчдын цомхотголоор эхлэнэ. Үүнд 14400 төрийн албан хаагчдын цомхотголын процесс яригдаж байгаа бөгөөд үүнийг ирэх жилийн төсвөөс үү, төсвийн тодотголоор уу гэдгийг судлаад хугацаа алдалгүйгээр тодотголд оруулахаар шийдлээ.
Мөн төрийн хэмнэлтийн тухай хуулинд зааснаар бол сайд дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нар худалдан авах ажиллагаагаа 5 дугаар сарын 31 ны дотор гэрээ хэлцлээ хийж чадаагүй буюу хариуцлага алдаж худалдан авах ажлыг зохион байгуулж гэрээг нь хийж чадаагүй тохиолдолд төсвийн хэмнэлтэнд тооцноо гэсэн байдаг. Энэ нь ихэвчлэн сайд нарын багцад тусгагдсан ажлууд байгаа. Энэ бол төсвийн тодотгол биш. Тухайлбал эрүүл мэндийн яаман дээр гэхэд харамсалтай нь 64 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах байсан ч худалдан авах үйл ажиллагаагаа зохион байгуулж, гэрээгээ хийж чадаагүйн улмаас төсвийн хэмнэлтэнд орчиж байгаан.
Өнөөдрийн танилцуудлага хурлаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаварын хувьд төсвийн хэмнэлтийн тоог сайд нарт танилцуулж өгсөн. Энэ дотроо ямар ямар зарчмыг баримталж төсвийн хэмнэлтийг хийх вэ гэдгийг сайд нартаа үүрэгдлээ. Сайд нар маань шинэ байгаа учраас төсөвтэйгөө хараахан танилцаж амжаагүй. Тиймээс өнөөдөр, маргааш сангийн яаман дээр бүх сайд нар яамдуудтайгаа сууж эцэслээд 5 дахь өдөр Засгийн газрын ээлжит бус хурал зарлаж эргэн танилцуулахаар боллоо гэв.
hurts.mn