Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн кабинетийн сайдуудаа таницуулан томилоод байгаа билээ. Тэгвэл шинэхэн бүрэлдсэн засгийн газар өчигдөр анхны хурлаа хийсэн бөгөөд хурлаараа нэн тэргүүнд улсын төсөвийн тодотголын асуудлыг хэлэлцэж 1.8 их наядын тодотгол хийхээр болоод байгаа. Тэгвэл энэ талаар Соёлын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар болон цаашид хийж хэрэгжүүлэх бодлогын талаар тодрууллага авлаа.
Соёлын сайд Ч.Ундрам: Миний хувьд бол нэгэнт ирсэн жуулчид маань ирээд сэтгэл ханамжтай байгаасай гэж хүсэж байгаа. Ер нь манайд ирж байгаа жуулчдын ихэнх нь монголд нэг ирж үзчихээд, та дахиад монголд ирэх үү гэсэн асуултанд 90 хувь нь ахиж ирэхгүй гэдэг хариулт өгөөд байна. Яагаад вэ гэхээр ирээд тухтай байрлаж чадахгүй байна. Хоол хүнс нь ходоод гэдсэнд нь таарахгүй байна. Тэгэхээр энэ хүний сэтгэл ханамж чухал.
Эргэж очоод өөрийнхөө 10 найзад би лав дахиж монгол явахгүй гээд хэлэхийн бол нөгөөдүүл нь ирэхгүй ш дээ. Хичнээн бид нар сайхан зар сурталчилгаа гаргаад жуулчид авчирсан ч нөгөөдүүл нь буцаж очоод хэл амаараа буцаж очихгүй ээ гээд хэлэхийн бол бид нарт урт хугацаандаа сөрөгөөр нөлөөлнө. Тийм учраас энэ аялал жуулчлалыг кластераар нь хөгжүүлэх шаардлагатай байна.
Кластер гэдэг зүйлд ирээд байрших газрууд, идэх хоолнууд буюу монгол хоолыг япон хүний амт болоод ходоодонд тааруулж боловсруулалт хийх шаардлагатай байгаа. Мөн жуулчид ирлээ гэхэд үзвэрүүд нь бэлэн байх ёстой. Үзвэр үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийн хувьд хаанаас юу үзэх нь тодорхойгүй байна. Мөн логистикийн хувьд бид нар маш сайн зохион байгуулалттай болох ёстой. Тиймээс үүнийг холбоодтойгоо хамтраад кластераар нь хөгжүүлнэ. Энэ явцдаа жуулчдыг авчраад өшөө сайжруулах зүйлс юу байна тэрийг нь тодруулаад явах ёстой. Маш гоё зар сурталчилгаа бол бид нар хийж чадаж байгаа. Нэг ёсондоо жуулчдыг хуурч авчирч болохгүй. Залуучуудын асуудлыг бол нийгмийн нэг бүлгийг насаар нь ангилж өөр яаманд өгчиж болохгүй гэж өчигдөрийн засгийн газрын хуралдаанаар ярьсан. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамандаа энэ нийгмийн бүлгийн асуудал буцаад очих ёстой гэж засгийн газрын гишүүд санал нэгдсэн.
Манай яамны хувьд Соёл, спорт, Аялал жуулчлал гэсэн гурван чиг үүргээ бодлогын хэмжээнд хариуцаад явна. Соёлын хувьд бол янз бүрийн шоу зохион байгуулаад явахаасаа илүүтэй урт хугацаанд үр нөлөө нь харагддаг соёлын үйл ажиллагаа байх ёстой. Тухайлбал, Соёлын биет болон биет бус өв, утга уран зохиол цаашлаад бусад монгол урлагын бүтээлүүд болоод сонгодог урлагаараа ч дэлхийд маш мундаг явж байгаа. Тиймээс эдгээр зүйлээрээ хэрхэн цаашид соёлын бодлогоо яаж явуулахын гэдэг дээр анхаарна.
Мөн хүнснийхээ үнэт зүйлээ яаж хэрхэн сэргээхийн гэдэг эдгээр асуудлууд дээр нилээн ач холбогдол өгч ажиллана. Спортын хувьд ч гэсэн манайх спортоороо дамжуулж биет бус өв маань явж байдаг. Жишээлбэл эрийн гурван наадмаас авхуулаад байгаа. Тэгэхээр энэ дээрээ нилээн акцент өгч ажиллана. Олимпын төрөлд морин спорт багтдаг боловч бид нар хүмүүсээ оруулж чаддаггүй. Тэгэхээр эртнээс үүнийг бэлтгэх ёстой. Миний хувьд сайдын ажлаа аваад нэг хонож байна. Эхнийхээ хуулийг өргөн барьчлаа. Спортын салбарт хэрвээ монголын төрд өндөр гавьяа байгуулсан гадаад иргэн эсвэл дасгалжуулагч байх юм бол ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харьяат болгодог хөнгөвчилсөн журмыг зөвшөөрөх тухай хуулиа УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Х.Ганхуяг нартай өргөн бариад байна. Одоо бид нар 2028 оны олимптдоо бэлдмээр байна. Үүнээс гадна мэргэжлийн спортуудыг хөгжүүлнэ. Мөн нийтийн биеийн тамир гэдэг маш чухал. Учир нь Монгол хүүхдүүд маань давжаа болоод байна. Хэдийгээр хөдөө орон нутагт бие хаа сайтай гэдэг хэдий ч давжаараад байна ш дээ. Бид Өмнөд Солонгосын хүүхдүүд өндөр болоод байнаа гээд л яриад байдаг. Тэгэхээр нийтийн биеийн тамирыг бага наснаас нь хөгжүүлж, хүүхдүүдийн амьдралын хэв маягт дадал болгох шаардлагатай.
hurts.mn