Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.06.20/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрчим хүч-3”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдийн олонх дэмжин эцэслэн батлав.
УИХ-ын гишүүд 10 аймгийн дулааны станцын ажил гүйцэтгэлийн явцыг тодруулсан. Гүйцэтгэгч компанийн шүүхийн маргаантай асуудлын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хойшилж байгааг ажлын хэсэг тайлбарласан.
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ДЭМЖИГДСЭНГҮЙ
Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Монгол Улс, бүгд найрамдах казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжээгүй асуудлыг онцолж, ГБХНХ-ын сайд Т.Аубакир уг хэлэлцээрийг яаралтайгаар оруулж хэрэгтэйг хэллээ.
Тус хэлэлцээр нь хоёр улсын иргэдийн хөдөлмөрлөсөн хугацааг харилцан тооцон, нийгмийн даатгалын эрхийг хангах замаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлж, гадаадад ажилласан Монгол иргэдийн нийгмийн баталгааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой хэлэлцээр юм.