Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр \2025.06.20\ Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар улсын төсвийн тодотголын асуудлыг нэн яаралтай хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллага мэдээлэл авлаа.
П.НАРАНБАЯР: 2 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ "ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ" БАЙГУУЛНА
Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийн асуудалд эцэг эхийн өмнө бид сонголтыг бий болгох ёстой. Тухайлбал тойргын сургуулиуд хүрэлцээтэй байх. Нэг ангид 40-өөс доош хүүхэд суралцах ёстой. Энэ бодлогыг бариад явахаар улсын болон хувийн сургуулийг сонгох нь эцэг эхийн сонголт байгаа. Бид бол хотхоны бага сургууль гэсэн концепц баталж байгаа. Энэ нь төрөөс хувьсах зардлыг түлхүү олгож өгөөд гэрт хамгийн ойр сургууль байгуулахыг зөвшөөрч байна гэсэн үг. Ингэснээр эцэг эхэд гурав дахь сонголт бий болж байгаан. Хотхоны бага сургууль бол жилийн 2 сая төгрөгнөөс хэтрэхгүй төлбөртэй байж болноо гэсэн байгаа. Ингэснээр бага сургуулийн ачаалал буурна.
Салбарын төсвийн тодотголын хувьд
Боловсролын салбарын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг хасагдаж байна. Үүнд бол ихэвчлэн төрийн төв байгууллага яам, агентлаг, боловсролын ерөнхий газар гээд агентлагтай тэр газар нилээд боловсон хүчнийг танах ийм шаардлагатай гэж харж байгаа. Харин багш эмчийн орон тоог бол хасахгүй гэсэн байдалтай байна.