Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын Үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар мэдээлэл өглөө.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт нийт дөрөв хоног үргэлжилж дууссан бөгөөд шалгалтад нийт 43.318 хүүхэд орсон. Үүнээс 20500 нь эрэгтэй шалгуулагч, 22000 нь эмэгтэй шалгалт өгсөн. Нийт 3000 гаруй багш шалгалт зохион байгуулах ажилд оролцож, 3661 хүүхэд шалгалтын оноогоо дүйцүүлсэн.
Улсын хэмжээнд ЭЕШ-д нийт 10 хичээлээр шалгалт өгсөн 43.318 сурагчдын 171 нь 800 оноо авчээ.
Энэ жилийн математик, нийгэм, физикийн хичээлийн шалгалт нэлээд хүнд, өмнө бэлдэж байгаагүй сэдэв, даалгавар ирсэн гэх гомдол гараад буй. Тэгвэл БҮТ-өөс Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг 6-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу боловсруулсан гэж мэдээлэв. Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалтын даалгавар нь сургалтын хөтөлбөрөөс зөрсөн, өөр агуулга орсныг нотолсон зүйл байхгүй. Бүх шалгалтын даалгаврыг сурах бичигтэй тулгадаг гэж мэдэгдэв.
ЭЕШ бол шалгуулагчдыг эрэмбэлдэг уралдаанд шалгалт бөгөөд даалгавар бүр тодорхой хугацаанд хийж гүйцэтгэхээр тооцоолж, боловсруулдаг. Энэ нь тухайн шалгуулагчийн авхаалж самбаа, ур чадварыг давхар шалгадаг шалгалт гэдгийг тодотголоо. Түүнчлэн, ЭЕШ-тай холбоотой санал гомдол өргөдлийг өнөөдрөөс хүлээн авч, шийдвэрлэж ажиллана гэж мэдээллээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: Нийт 10 хичээлээр шалгалт өгөхөд түүхийн хичээл дээр анхны дундаж оноо энэ жил 43.6 хувь байгаа бол өмнө жилийн дундаж оноо 41.2 байсан. Англи хэл дээр анхны дундаж оноо 2025 онд 35.3, 2024 онд 35.7, хими энэ онд 32.9, өмнө жил 25.3, газар зүй дээр энэ жил 56.7, өмнөх онд 44, нийгэм судлал энэ жил 35.1, өнгөрсөн жил 43, биологи энэ жил 34, өмнөх онд 46, математик энэ жил 20, өмнөх онд 24, физик энэ жил 35.6, өмнө жил 34.6, орос хэл энэ жил 64.4, өмнөх жил 64, монгол хэл 42, өмнө жил 38 хувь байсан. Нийт 171 шалгуулагч 800 оноо авсан байна.
Математикийн шалгалт дээр 490-ийн босго онооноос доош авсан шалгуулагчийн хувь 48 байна. Өмнө жил 46 хувь байсан. Улсын дунджийг харвал 490 онооны босгоос бага оноо авсан нь 46 хувьтай гарсан.
Элсэлтийн шалгалтыг 2006 оноос зохион байгуулж байгаа процесс, нэг агуулгын дагуу явуулж байгаа. Элсэлтийн шалгалтын даалгаврыг битүүмжилсэн орчинд буюу даалгавар зохиож байгаа хүмүүс цагдаа тагнуулын хяналтан дор боловсруулдаг. Даалгавраа боловсруулж дууссаны дараа ТЕГ-ын хяналтан дор орон нутгууд руу түгээдэг. Энэ жилийн шалтгалтын даалгавар задраагүй, амжилттай зохион байгуулсан гэлээ.