Я.Содбаатар: Улс төрийн намуудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө шилэн болно

Я.Содбаатар: Улс төрийн намуудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгө шилэн болно

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Я.Содбаатар:  МАН 31 дүгээр их хурлаа урьдчилсан байдлаар есдүгээр сард зохион байгуулахаар тооцоолж байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд намын бага хурлаа хийж, их хурлаа зарлах бодолтой байна.Мэдээж МАН-ын Их хурлаар бол намын даргын бүрэн эрхийн асуудал, хяналтын ерөнхий хорооны асуудал, бага хурлын асуудал гээд бүгд яригдана. Улс төрийн тухай намын тухай хуулиар бол улс төрийн намуудын удирдах албан тушаалд эмэгтэй кувотын асуудал буюу жендэрийн тухай асуудал орж ирж байгаа. Энэ нь өөрөө улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд ихээхэн  чухал юм.

МАН дүрмэндээ өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад үндсэн хуулиар парламентын гишүүд 126 болсон, парламент холимог тогтолцоогоор хүмүүс сонгодог болсонтой холбоотойгоор бүсчилсэн байдлаар тойргоос сонгогддог болсон гээд намын дүрмэнд тодорхой өөрчлөлтүүд орох ёстой. Яагаад гэхээр энэ үндсэн хуулийн өөрчлөлт өөрөө улс төрийн өөрчлөлт, парламентын нөхцөл байдлыг өөрчилж байна шүү дээ. Тэгэхээр энэ агуулгаараа МАН улс төрийн дүрэмдээ өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Ер нь бол хамгийн гол зүйл бол олон жил ярьсан улс төрийн намууд хариуцлагатай байх, улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх асуудал энэ хууль  хэрэгжиснээр бий болохымаа гэж бид нар харж байгаа. Нэг ёсондоо улс төрийн намууд шилэн дансаар буюу нэг дансаар бүх хөрөнгө мөнгөө явуулах ёстой. Тэгээд жил болгоны нэгдүгээр улиралд төрийн байгуулалт дээр улс төрийн намуудын аудитын, үйл ажиллагааны тайлан хоёрыг хэлэлцдэг болж байгаан. Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй 39 улс төрийн нам байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ намууд тайлангаа өгөхгүй, аудитад орохгүй бол үйл ажилллагааг нь түр зогсоож, үүнийгээ засаж залруулах хугацаандаа засаагүй тохиолдолд тэр улс төрийн намуудыг татан буулгана. Төсвийн санхүүжилт бол хуучин жишгээрээ явах байгаа. Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөнд улс төрийг холимог тогтолцоонд оруулья, тэрэн дотор салбарын төлөөллүүдийг байлгадаг байя, үүнийг дагаад улс төрийн намын хуулиа өөрчилсөн. Ингээд нэг ёсондоо Монголын улс төрийн систем үндсэндээ шинэ тогтолцоонд шилжиж байгаан. Түүнээс өмнө МАН татварын өр төлбөрөө барагдуулахаар ажиллаж байна гэлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд