Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2025 оны зургаадугаар сарын 23-ны 14:53 цагт, Онцгой байдлын ерөнхий газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байхад нэг хүүхэд живсэн тухай дуудлага иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид газар дээр очиход:
- Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А (14 настай эмэгтэй)
- Мөн тус хорооны оршин суугч Э (14 настай эмэгтэй) нар “Туул” голын усанд сэлж байхдаа живсэн байжээ.
Иргэдийн тусламжтайгаар А-г амжилттай уснаас аварсан бол, Э-г эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрийн зайд, 2 метрийн гүнд байсан цогцсыг олж гарган, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн байна.
Онцгой байдлын албанаас иргэд, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ харгалзагчгүйгээр усанд оруулахгүй байх, усны аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.