НТБГ: ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

НТБГ: ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ

Хуваалцах Жиргэх

Нийтийн тээврийн автобус шатсантай холбогдуулан худал, баримтгүй мэдээ түгээж, олон нийтэд буруу ойлголт өгөхгүй байхыг хүсэн дараах үнэн бодит мэдээллийг хүргэж байна.

”Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын өмчийн харьяалалтай 92-37 УБН улсын дугаартай 2-057 гарааш дугаартай МАЗ-215067 маркын угсраа автобус нь 2015.03.06-ны өдөр Белорус улсад үйлдвэрлэгдсэн.

Монгол Улсад 2015.06.15 импортлогдсон, 2015.06.30-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн.

2025 оны 6-р сарын 19-ний байдлаар 427724 км гүйлт гүйсэн. Техник үйлчилгээнд хамгийн сүүлд

2025 оны 05-р сарын 13-нд 422414 км гүйлт дээр хамрагдаж хөдөлгүүрийн тос агаар шүүгч сольсон.

2025.05.11-нд хийн компрессорт ээлж хийгдсэн /хийн компрессорын хуудсан клапан, жийрэгнүүд сольсон.

Тухайн автобус нь 2025 оны 6-р сарын 19-ний өдөр ээлжит хуваарийн дагуу шугам замын үйлчилгээнд М-1 маршрут /5 шар-офицеруудын ордон/ чиглэлд ажиллах үедээ 15 цаг 30 минут орчим Офицеруудын ордноос 5 шар явах чиглэлдээ Баруун 4 зам орчим хийн компрессороос гарсан өндөр даралтын шланг, хийн зэс труп олон жилийн насжилт элэгдлийн улмаас даралт даахгүй задарч даралттай хий халуун мотор луу үлээсний улмаас цахилгааны утаснууд тасарч хоорондоо кротка үүсч гал гарах эрсдэл үүссэн гэж инженер техникийн ажилтнууд дүгнэсэн. Удахгүй ослын газар ажилласан Онцгой байдлын мэргэжлийн шинжээч нарын дүгнэлт гарах болно.

Харин өнгөрсөн жилээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн“Yutong bus” ХХК-ийн үйлдвэрлэсэн их багтаамжийн автобус нь 2024 онд үйлдвэрлэсэн, хийн систем, хүйтний улиралд (-450 С хүртэл) үл хөлдөх, урд, хойд тэнхлэг дискэн /Disc Brakes/ тоормос технологийн шийдэлтэй. Хийн систем нь автомат ус зайлуулагч, нэмэлт агаар халаагч, хуурайшуулагчтай. Зорчигчид зориулсан дөрвөн хаалгатай, хаалга бүрийн гадна дээд талд гэрэлтүүлэгтэй, нэг хаалга нь тэргэнцэртэй зорчигч сууж, буух төхөөрөмжтэй, автобусны хана, тааз, шалыг өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглосон битүүмжлэлтэйгээр үйлдвэрлэгдсэн. Парк шинэчлэлт хийх ажлын хүрээнд Монгол Улсын нутагт дэвсгэрт зорчиход тохиромжтой, аюулгүй байдал болон Монгол Улсын Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага" MNS 4598:2020, "Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд" MNS 4599:2003, "Нийтийн тээвэр, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага" MNS 5012:2021, Монгол Улсын үндэсний стандартууд болон олон улсын бусад стандартыг бүрэн хангасан автобус нийлүүлсэн бөгөөд үйлдвэрлэгч талд мөн энэ шаардлагыг хүргүүлж мэргэжлийн хүмүүс хүлээж авсан болно.

Иргэдийг төөрөгдүүлж худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд