Төв зам дээр дрифт хийсэн  жолоочийг 50 мянган төгрөгөөр торголоо

Төв зам дээр дрифт хийсэн жолоочийг 50 мянган төгрөгөөр торголоо

Хуваалцах Жиргэх

Энэ оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн уулзварт дрифт хийж урсгал сөрсөн үйлдлийг тухайн уулзварт байрлуулсан хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар илрүүлэн тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-р торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Иймд иргэд жолооч та бүхэн зориулалтын бус зам талбайд дрифт хийж бусад хөдөлгөөнд оролцогчдод аюултай эрсдэлтэй байдал бий болгохгүй байх,

Чанга дуу чимээ гаргаж бусдын амгалан тайван байдал алдагдуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд