ТЕЛЕГРАММ ЗАЛЛИЛАНГИЙН УЛМААС 72 ХҮНД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

ТЕЛЕГРАММ ЗАЛЛИЛАНГИЙН УЛМААС 72 ХҮНД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Хуваалцах Жиргэх

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2024, 2025 оны эхний 5 сарын байдлаар 1274 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 6 хувь буюу 76 нь “телеграмм” аппликэйшн ашиглан үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас 72 хүнд нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иргэд олон гишүүнтэй “телеграмм” дахь сүлжээнд үл таних хүнээс даалгавар авч, богино хугацаанд мөнгөө өсгөх нэрээр бусдын дансанд мөнгө хийж, залилуулдаг байна.

Цахим орчинд “Богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой”, “Онлайнаар өндөр цалинтай ажилд урьж байна” гэх зэрэг мэдээллүүд нь эрсдэл дагуулдаг гэдгийг сайтар ухамсарлаж, мэдээлэлд сэрэмжтэй хандахыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уриалж байна.

Улсын хэмжээнд телеграмм ашиглан үйлдсэн залилангийн хэргийн улмаас 2024 онд 11.9 тэрбум, 2025 оны 5 сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Прокурорын байгууллагаас 2024 онд 9.9 тэрбум, 2025 оны эхний 5 сарын байдлаар 5.7 тэрбум төгрөгийн банкны гүйлгээнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, хохирогчийн эрх ашгийг хамгаалан ажиллажээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд