Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Хуваалцах Жиргэх

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны шийдвэрийн дагуу НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоохоор ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

Манай зүгээс холбогдох талуудтай ажилласны дүнд эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоосон асуудал холбогдох 4 улсын зүгээс албажиж, манай улсын НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжсэн гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Мөн НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл гэдгийг тодотголоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд