МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна. Тус сургуулийн барилгын ажлын явцтай хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр танилцав. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

Тус барилга нь 32.5х18.6 ам метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд дотор засал болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Барилгын ажлыг "Гантоонот" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд