“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ” УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙЛУУЛАГДАЖ БАЙНА

“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ” УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙЛУУЛАГДАЖ БАЙНА

2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол орон даяар сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт”-ын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг буюу 11:40-13:40 минутын хооронд “Өрхийн эрүүл мэндийн төв”-үүд иргэдэд нээлттэй үйлчиллээ.

Иймд 15 хүртэлх насны хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг И-Монголиа аппликейшн болон эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрээс шалгаж үзэн хэрэв хамрагдсан талаар мэдээлэл байхгүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж дархлаажуулалтын бүртгэлээ шүүлгэн улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нөхөн дархлаажуулалтад хүүхдээ хамруулахыг уриалж байна. ✅Товлолын нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинаар мөн дархлаажуулж эхэлсэн тул эцэг эх, асран хамгаалагчид маань хүүхдүүдээ идэвхтэй хамруулна уу.

Хэрэв танай гэрт 9 сараас доош насны хүүхэд амьдардаг эсвэл таньтай ойр байдаг бол 18-аас дээш насны иргэдийг аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-д хандан улаанбурханы эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Ингэснээр та товлолын дархлаажуулалтын нас болоогүй бага насны хүүхдүүдийг өвчлөхөөс сэргийлэх ач холбогдолтой юм.

4 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд