Вагонд ачаа ачиж байсан хүн унаж нас баржээ

Вагонд ачаа ачиж байсан хүн унаж нас баржээ

Хуваалцах Жиргэх

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангадаггүй, хяналт тавих ёстой инженерүүд нь үүргээ зохих ёсоор биелүүлдэггүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирсоор байна. Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Орхон аймагт ийм хэрэг гарч, нэг иргэн амиа алджээ.

Тус аймгийн Баян-Өндөр сумын Говил багт үйл ажиллагаа явуулдаг хаягдал төмөр авах цэгийн талбайд ажиллаж байсан 53 настай Ү вагонд төмөр ачиж байгаад унаж нас барсан гэнэ. Орхон аймгийн Цагдаагийн газрынхан энэ хэргийг шалгаж буй бөгөөд осол гаднын ямар нэг нөлөөгүй, тухайн иргэн хөл алдаж унасан хэмээн үзэж буй аж. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд