Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг хүүхдүүдийг барьжээ

Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг хүүхдүүдийг барьжээ

Хуваалцах Жиргэх

Цагдаагийн байгууллагаас “Байрны үүдэнд хүмүүс унадаг дугуй хулгайлах гээд яваад байна” гэх мэдээллийг энэ оны 06 дугаар сарын 26-ны 00:15 минутад авч шалгахад иргэн “Б”-ын “Derec” загварын унадаг дугуйг 14-18 насны эрэгтэй хүүхдүүд хулгайлсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар илрүүллээ.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд