Ажлын байран дахь тоосжилтыг бууруулах техникийн зохицуулалтыг мөрдөж эхэллээ

Ажлын байран дахь тоосжилтыг бууруулах техникийн зохицуулалтыг мөрдөж эхэллээ

Засгийн газрын 2024 оны “Техникийн зохицуулалт батлах тухай” 232 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг  \2025.07.01\ өнөөдрөөс эхлэн мөрдөж эхэллээ.

Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалтыг тоосны өртөлт бүхий ажлын байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө.

Энэхүү техникийн зохицуулалтаар ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож өгсөн.

Манай Улсад 2024 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад байгаа нийт 2273 хүний 50 гаруй хувь нь тоосны шалтгаант өвчнөөр оношлогдсон байна.

Ажил олгогч нь техникийн зохицуулалтыг мөрдсөнөөр ажлын байранд тоосны шалтгаант өвчний эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авч тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд