УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ИРГЭДИЙН 41 ХУВЬ НЬ ЗӨВХӨН ДОЛДУГААР САРД БҮРТГЭГДЖЭЭ

УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ИРГЭДИЙН 41 ХУВЬ НЬ ЗӨВХӨН ДОЛДУГААР САРД БҮРТГЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна.

Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд осолджээ.

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн өндөр байна.

Харин улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 39 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 23 хүн амь насаа алдсаны 16 нь том хүн, 7 нь хүүхэд байгаа юм.

Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

газрын зураг ба "90E 100'E Nac 110'E yЛCblH X3MЖ33HA ToxиoлAcoH yCHbl ocoл (2020-2024 oH) 120°E Moc- TaHиx T3mA3r กัองกติม KИЛ Moaиx TиRиaлecHHyTp Hyyp නකකකෝத් வീ ycKblcл TOKИOrAOC cn N 120 240 9D°E 350 480 Hac 6apcBH жyHий TOO ycblH ocлblH ToxиorиAoл หฉวิสอ ಡಿರ್ವ 100°C 6-p cap 11-20 11-20 21-50 人m AeHH Иж 110"E Maw Buurora 7-p cap LEGS KcA 120°E 8-p cap" гэсэн бичвэр нарын зураг байж магад

газрын зураг ба "90°E 100E 110°E УЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЗУРАГЛАЛ, СУМДААР (2025.05.30-ны 30-ны едрийн байдлаар) N.O5 120°E YOn NS Таних тэмдэг Nac 0100 100 200 Аймгийн хил Сумын хил Эрсделийн тувшин Маш бага км 정양로 400 300 90°E Бага Дунд 100°E Маш их ОБЕГ-Ын Эрсдалибн удирдлавын газрын 0 Зарлан издээлэл, мздээплийн санешин хэптэст боловсруупав, 110°E" гэсэн бичвэр нарын зураг байж магад

‎газрын зураг ба ‎"‎90°E 100°E 110E УЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЗУРАГЛАЛ, АЙМГААР (2025.05.30-НЫ едрийн байдлаар) 120°E N.DE ФУВС 5АЯН-епгий хевсгел O ховд ЗАВХАН NOC БУЛГАН ODPXOH вАаРХАНУИД ДАРхАНУ УЛАДНБААТАР م АРХАНГАЙ O ГОВЬАЛтАй АЛТАЙ говь ДОРНОД, 0 тев БАЯНХОНГОр ХЭНТИЙ 0 ВеРХАНГАЙ СУХБААТАР ГОВЬСУМБЭР дунДГовь ДоРноГовЬ Таних ТЗмдэг Nar емнеговь 100 Аймгийн тев Аймгийн хил Эрсделийн тувшин Маш их 200 300 км 400 90°E Их 100°E Дунд Бага Маш бага ОБЕГ-ЫН Эрсдолибн удирдлавын газрын Зарлан медээлэл, медээплийн санешин хэптэст боловсруулав, 110°E‎" гэсэн бичвэр‎‎-н график зураг байж магадгүй



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд