Ч.УНДРАМ: 2026 ОНООС ТАМИРЧИД САР БҮР 1 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВНА

Ч.УНДРАМ: 2026 ОНООС ТАМИРЧИД САР БҮР 1 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВНА

Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Энэ үеэр Соёлын сайдын сэтгэгдлийг сонслоо. 

Соёлын сайд Ч.Ундрам: Монгол Улсын 3х3 шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчид Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль олголоо. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох хууль журмын дагуу 500 сая төгрөгийн урамшуулал өгсөн байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 4 тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн байрны батламж олголоо. Салбар яамнаас дасгалжуулагчид нэг удаа 50 сая төгрөгийн урамшуулал, 4 тамирчин тус бүрд 25 сая төгрөгийн урамшуулал олголоо. Мөн холбогдох хууль журмын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тамирчин тус бүр сар бүр 1 сая төгрөгийн урамшуулал насан туршдаа авахаар болж байгаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд