“NAIR MUSIC CONCERT ” JESSI IN ULAANBAATAR тоглолт цуцлагджээ

“NAIR MUSIC CONCERT ” JESSI IN ULAANBAATAR тоглолт цуцлагджээ

K-HipHop болон K-Pop урсгалаар дэлхий дахинаа нэрд гарсан хоёр хүчирхэг уран бүтээлч болох JESSI ба CAMO нар анх удаа Монголын фэнүүдтэйгээ биечлэн уулзах тоглолтоо энэ сарын 11-ны өдөр Socialpay Park хийхээр товлосон ч цуцлагджээ. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчдын зүгээс дараах мэдэгдлийг гаргасан байна. 

Мэдэгдэл

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас ирүүлсэн "13/2476" тоот бичигт Гадаад орноос 7 сарын 6-аас 7-р сарын 14-ний өдрүүдэд дээд, өндөр түвшний айчлал хүлээн авахаар болсон тул тус хүрээнд "Шангри-Ла" зочид буудлын баруун талд байрлах "Socialpay Park"-д урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх, ямар нэгэн арга хэмжээ болон дуу чимээ гаргахгүй байх шаардлагийг ирүүллээ.

Тиймээс 7 сарын 11нд болох "Nair" Music Concert нь цуцлагдан, хойшлогдож байна. Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй гэрээн дээрх товийг солих дээр ярилцаж байгаа бөгөөд тухайн үед нь мэдэгдэх болно. Тасалбар буцаалт Shoppy.mn-ээр хийгдэнэ гэжээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд