Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмадууд 6-р сарын 16- наас эхлэн тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны гадаа болон төрийн ордны үүдэнд суулт хийж байгаа билээ. Мөн өнөөдөр ахмадын төлөөллүүд "Ахмадын тэтгэврийн асуудлыг шийдэхгүй, бидэнтэй уулзахгүй бол есөн ахмад өлсгөлөн зарлахад бэлэн байгаа. Бид эмчилгээ, сувилалд хамрагдах эрхтэй" хэмээн хэвлэлийн хурал хийсэн билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ахмадын тэтгэврийн зээлийг 50:50 болгосон явдал нь уул нь хуучин хэвэнд нь оруулсан шийвдэр байгаан. Өмнө нь бол тэтгэрийн зээл нь жилдээ нэг удаа 6 сараар авдаг маш хатуу байсан. Энэ асуудлыг хэрэглээнийхээ зээлийг ерөнхий стандарт зарчмаар явах ёстой гэдгээрээ байхгүй болгосон. Тэгээд хэрэглээний зээл, хадгаламж барьцаалсан зээл, цалин барьцаалсан зээлтэйгээ адилхан болсон байсан. Харин дараа нь Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас манайд ямар хүсэлт тавьсан бэ гэхээр тэтгэврийн зээл нийт тэтгэвэр авч байгаа ахмадын 50-аас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Энэ нь ахмадуудад эргээд өрийн дарамт болж байгаа учраас энэ зээлийг хязгаарлах тал руу нь арга хэмжээ авч өгөөч ээ. Ялангуяа амжиргааны баталгаат шатлалын түвшингээс доош зээл олгохыг хориглож болдоггүй юмуу гэсэн хүсэлт тавьсаны дагуу амжиргааны баталгаажилттай холбоотой түвшин гэдэг энэ асуудлыг Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос гуравдугаар сард гаргасан шийдвэр. Үүний дараа хатуурсан байна гэдгээр асуудал тавигдаад буцааж хуучин хэвэнд нь оруулсан. Тэгэхээр хэрэглээний зээлийн ерөнхий шаардлага өөрөө 50:50 хувь гэдэг 2024 оноос хэрэгжиж байгаа зүйл. Тэрнээс өмнө бол 60:40 юмуу 70:30 гээд стандартууд байсан. Тиймээс бүүр өмнөх стандартруугаа оруулаач ээ гэсэн хүсэлтийг хийж болохоор байгаа юм. Өнөөдөр бол Ерөнхий сайдтай уулзсан. Хөдөлмөр, Гэр бүл,Нийгмийн хамгааллын сайдтай хамтарч уулзаад ерөнхийдөө энэ тэтгэврийн зээлийг дэлхийд бол тэтгэврийн зээлийг барьцаалж зээл олгодог тийм бүтээгдэхүүн байдаггүй. Тэтгэвэр гэдэг бол амжиргааны баталгаат шатлал түвшингээр олгодог учраас барьцаалж зээл олгох ийм бүтээгдэхүүн байдаггүй гэсэн үг. Гэхдээ бидний хувьд бол энэ асуудлыг арилжааны банк өөрөө мэдээд ямар хугацаатай, ямар хэмжээтэй олгохыг шийдэж болох юм байна гэсэн гаргалгаатай байна. Энэ асуудлаар Монголбанк бол хэвлэлийн хурал хийсэн. Гэхдээ ирэх нэгдэх өдөр мөнгөний бодлогын хороо хуралдана. Хуралдаанаар ахмадын тэтгэврийн зээлийг 50:50 гэдэг шаардлага үнэхээр хатуу байнаа боломжгүй байна гэвэл арилуааны банк өөрөө мэдээд тэтгэврийн зээлийг олгож болох юм гэдгээр хэлэлцэхээр болсон. Хэлэлцүүлгээр 70:30 болгох боломжтой. 100 хувь гэдэг дээр тухайн зээл олгож байгаа банк өөрөө шийдээд явахад төрөөс заавал зохицуулалт хийх шаардлага байхгүй гэж харж байгаа. Ерөнхий сайдын зүгээс бол ахмадуудын тавьсан саналыг судалж үз гэсэн шаардлагыг тавьсан. Хуулиараа бол Монголбанкны шийдвэр чинь хамтын шийдвэр буюу мөнгөний бодлогын хорооноос гаргадаг учраас энэ даваа гарагт хуралдахаар товлосон гэлээ.
Hurts.mn