Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр буюу /2025.07.02/ долдугаар сарын 2-ны өдөр 18:40 цагийн орчимд хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан төмөр карказ бүхий тайз нурж тус газрын орчимд зорчиж явсан иргэд гэмтсэн. Уг ослын улмаас нийт 5 хүн гэмтэж бэртсэн бөгөөд гурав нь өсвөр насны хүүхдүүд байжээ.
Гэмтсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар ГГСҮТ-өөс тодруулахад:
"Ослын улмаас нийт 5 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн. Хөнгөвтөр гэмтэл авсан дөрвөн иргэнд анхан шатны тусламж үзүүлж гэрт нь буцаасан. Харин нэг иргэн нь мөчдийн хугарал гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал,
• Өндөр настай нэг иргэн толгойн тус газраа гэмтэл авсан бөгөөд нарийн шинжилгээнд хамрагдсаны дараа эмчийн хяналтан дор гэрт нь буцаасан
• 9-14 насны гурван хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авч, мөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн
• Нэг иргэн нь мөчдийн хугарал гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна" гэв.