Ц.Туваан: Алийн болгон

Ц.Туваан: Алийн болгон "АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИН" гэж доромжлуулж байх ёстойн

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал болоод "АЛТ-3" аяны хуулийн тогтоолтой холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваанаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Улсын эрх ашгаа бодуул бид нар алийн болгон алтан дээр суусан гуйлгачин гэж доромжлуулж байх ёстойн. Дэлхий даяараа хүнд болцон байгаа энэ цаг үед Монгол улс тэсч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудалтай тулгараад байгаа. Үүний нэг баталгаа нь өнөөдрийн төсвийн тодотгол. Тодотгол дээр 3,3 их наяд төгрөгийг хасч тодотгох гэж байна. Ингээд зогсохгүй эдийн засгийн хүндрэлүүд үргэжилэх байх гэж харж байгаа. Улс орны эрх ашгийн хувьд үндсэн хоёр л зүйл байгаа. Тэр нь  нэгт  Монгол улсын валютын нөөцөд 5 тэрбум ам.доллар байгаа. Энэ 5 тэрбум ам.долларыг энгийн үгээр хэлбэл Монгол улс ямар ч доллар нэмж олохгүй байлаа гэхэд гурван сар энэ мөнгөөрөө ард иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний мөнгө гэсэн үг. Тэгэхээр гурван сараас цааших хүндрэлийг яахав гэдэг асуудал байна. Хоёрдугаар зүйл нь бид нарт валютын ханш гэдэг юм байгаа. Монгол улс бол импортын асар өндөр хамааралтай учраас валютын ханшнаас маш их зүйл хамаардаг.  Тухайлбал төгрөгийн ханш сулрахаар бид нарт 100 мянган төгрөгөнд оногддог худалдаж авах бараа бүтээгдэхүүн улам л багасана гэсэн үг. Тиймээс үүнийг барих үүрэг нь Засгийн газар болон Монголбанканд байдаг. Энэ хоёр зүйлийг нэг зэрэг нөлөөлж хангаж чадах зүйл бол АЛТ. Дотооддоо алтыг худалдаж аваад цаашина борлуулах онцгой бүрэн эрх ганцхан Монголбанканд байгаа. Тэгэхээр Монголбанк өөрөө төгрөгөөрөө ААН, ард иргэдээсээ буюу жижиг алт олборлогч нараасаа алтаа худалдаж аваад цаашина валютаар зарж валютыг оруулж ирэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Төгрөгийн ханш суларч валютын ханш чангарах гээд байвал зах зээл рүү борлуулж интервенц хийж ханшаа барьдаг. Тиймээс өнөөдөр АЛТ нилээн чухал байгаа. Унасан засгийн газрын үед АЛТ-3 аяны хөтөлбөрийг батлуулсан. Энэ дотор бол алт маань өөрөө үндсэндээ шороо орд, үндсэн орд гэсэн хоёр эх үүсвэрээс бүрдэж байгаа. Одоо УИХ дээр АЛТ-3 аяны тогтоолыг батлах гэж байна. Тиймээс шийдвэр гарсаны дараа мэдээлэл өгье. Өчигдөр бол байнгын хороон дээр унасан. “Алт-3” аяны хүрээнд үндсэн ордуудыг эргэлтэд оруулах бүх ажлыг манай салбар хийж байсан ч засаг унаад нөхцөл байдал бол удааширсан гэв. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд