ХӨСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР АУ-Ы ДОКТОР С.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

ХӨСҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР АУ-Ы ДОКТОР С.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

Эрүүл мэндийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Энхболдыг томиллоо.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд нь:

1997 онд Анагаах ухааны их сургууль

2007 онд Япон улсын Нагояагийн их сургуульд Эрүүл мэндийн удирдлагын мастер

2020 онд Япон улсын Нагояагийн их сургуульд “Монгол улсад 2015-2016 онд бүртгэгдсэн улаан бурханы дэгдэлтийн тархвар зүйн шинж чанар, хандлага, вакцинжуулалтад хамрагдаагүй хүн амын дэгдэлтэд үзүүлсэн нөлөө” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

Эрүүл мэндийн салбарт ажилласан байдал:

2000-2001 онд Анагаах ухааны дээд сургууль, багш

2001-2005 онд ЭМЯ, мэргэжилтэн

2005-2008 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга

2008-2011 онд ЭМЯ, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга

2011-2013 онд ЭМЯ, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга

2014-2015 онд ХӨСҮТ, дэд захирал

2015-2016 онд НЭМХ, албаны дарга

2016-2017 онд ЭМЯ, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

2017-2021 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч

2021-2025 онд Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд