Г.Дамдинням : “Алт 3” аяны хүрээнд Гутайн даваа, Эрээн баавгайт, Гацуурт гэсэн 3 ордыг хөдөлгөнө

Г.Дамдинням : “Алт 3” аяны хүрээнд Гутайн даваа, Эрээн баавгайт, Гацуурт гэсэн 3 ордыг хөдөлгөнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  "АЛТ-3" аянтай холбоотойгоор тодрууллага мэдээлэл өглөө.

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням : “Алт 3” аяны хүрээнд Ноён Уулын алтны ордыг ухахаар төлөвлөсөн.
Манай салбарын хувьд ханшийн цохилтоос хамгаалах үүрэг хүлээгээд ажлаа хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл алтны нөөцөө нэмэгдүүлье, валютын нөөцөө нэмэгдүүлье , төгрөгийн ханшаа барья энэнд бол алтны нөөц чухал байгаа. Тиймээс шууд хөдөлгөхөд бэлэн байгаа үндсэн ордуудаа хөдөлгөе гэж байгаа юм. Энэ бол гурван ордны тухай асуудал яригдаж байгаа. Гишүүд маань бол "АЛТ-3" аяны тогтоолын төслийг сайн дэмжээд явж байна. Гэхдээ зарим гишүүдийн хувьд мэдээлэлтэй, мэдээлэлгүй яваад байх шиг байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн координат байрлалын тухай асуудлыг шийдэх бүрэн эрх нь өөрөө УИХ-д байдаг. УИХ-аас засгийн газар чиглэл авч байна. Үүнийг яаралтайгаар боловсруулж оруулж ирэх тогтоолын асуудал яригдаад явж байгаа.Тогтоолыг батлагдсаны дараагаар Засгийн газар тухайн үндсэн ордуудын координатыг хэлэлцээд УИХ руу оруулж ирээд шийдүүлэх ёстой юм. Ийм л процесс явна. Өчигдөр бол байнгын хороон дээр унасан тэр заалтыг чуулган дээр бол босгосон байгаа. Тогтоол маань эцсийн хэлэлцүүлгээр ороод гарч ирэх болов уу гэж харж байна. Ерөнхий утгатай тогтоолыг баталчихаар хаа хамаагүй орд газруудыг хөдөлгөөд, шороон ордуудыг бужигнуулаад явчина гэдэг асуудал яригдаж байгаан. Тэгэхээр нэртэй хаягтай тодорхой координатад орж ирж байж зөв болно. Тиймээс ил тодоор УИХ-аар шийдүүлье гэж байгаан. Яригдаж байгаа ордуудын хувьд бол Сэлэнгэ аймагт байгаа хоёр орд, Хэнтий аймагт байгаа нэг ордны тухай юм. Тухайн ордууд бол үйлдвэрээ барьцан ашиглахад бэлэн газрууд юм байна лээ. Тэр координатууд нь бэлэн болцон Гутайн даваа, Эрээн баавгайт, Гацуурт гэсэн 3 орд байгаа. Одоогийн нөхцөл байдалд дэлхий даяараа эдийн засаг тааварлашгүй маш хүнд байдалтай байгаа. Ханшийн савалгаа их байна. Манай гол нэрийн бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүн бол нүүрс. Гэтэл нүүрсний үнэ гадаадын зах зээл дээр хоёр дахин уначаад байна. Төсвийн орлого тасрах хэмжээнд хүрсэн тул төсвийн  тодотгол хийгээд явж байна. Тэгэхээр бид нар энэ асуудал дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй .Энэ хүнд хэцүү байгаа үед  манай салбар авч гарахаас өөр гарцгүй. Ганцхан манай улс нөөцөө ашиглахыг яриад байгаан биш дэлхий даяараа улс болгон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэлэлцэж байна. Манай салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг дангаараа бүрдүүлдэг. Салбарын хувьд бол олон улсад шинээр бий болсон байгаль орчинд аюулгүй, нөхөн сэргээлтийн технилогиудыг ашиглаж энэ салбарыг хөдөлгөе гэсэн зорилго тавиад явж байгаа. Ялангуяа үндсэн ордууд дээр уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн зардалыг урьдчилж авч байж энэ төслүүдийг хөдөлгөнө гэсэн төлөвлөлттэй ажиллаж байгаа. 

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд