Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор тодрууллага мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Туул голын эрэг дагуу олборлож байгаа хайрга дайргыг бүрэн зогсооно
Учир нь Туул голын эрэг хүн суухын аргагүй болцон. Тухайлбал, СХД -ын орчимд очиж үзэхийн бол тэр хавийг хүн харахын эцэсгүй болгоод зүгээр ухсан нүх болгоод хаяцан байгаа. Лицензээ аваад ухаж олборлоод зүгээр хаяад явцан. Үүнээс үүдээд тэр хавьд амьдардаг иргэдийн мал харанхуйд ороод осолдож байна. Цаашлаад иргэд, хүүхдүүд хүртэл тэр нүхэнд орж осолдоход эргээд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Дээр нь хамгийн аюултай нь бүүр гол дотроос болон эрэг дагуу хайрга дайргаа олборлож дуусаад сууршлын бүс буюу айлын хаяанд хүртэл очоод ухаж олборлож байна. Тиймээс голын эрэг дагуу олборлож байгаа хайрга дайргыг бүрэн зогсооно. Үнэхээр шаардлагатай бол тэр уулнаасаа очоод олборло. Голын хайрга нь хямд өртгөөр бий болдогын байна лээ. Магадгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед чи уурхайг зогсоох гэж байна гэх байх. Өнгөрсөн 30 жилд манайд уул уурхайн олборлолт хийчээд эргээд хэзээч сэргээдэг соёл тогтоогүй. Уул нь буцаагаад нөхөн сэргээхийн тулд газраа тэгшилж, зүлэг ногоо тарих ёстой. Энэ хууль батлагдсанаараа хууль бус олборлолтуудыг таслан зогсооно. Хэрвээ үнэхээр олборлолт хийх гэж байгаа бол эргээд заавал нөхөн сэргээлтийг хийх асуудлыг ярьж байгаан. Энэ асуудал дээр харья яам нь ч юмуу засгийн газар, мэргэжлийн хүмүүс нь яагаад энэ хуулийг одоог хүртэл санаачлаагүй байсныг гайхдаг. Эсвэл тэнд ашиг сонирхол байна. Яг үнэн дээ тэр Шувуу, Сонгино, Биогийн тэнд байгаа хайрга дайргын лицензүүд чинь дандаа манай нөлөө бүхий хүмүүс ард нь байдаг гэж ойлгож байгаа. Тиймээс хэзээч энэ хуулийг санаачилдаггүй байсан байх. Учир нь аль болох л хамгийн хямд зардлаар хамгийн их ашигтай ажиллах хүсэлтэй байсан байх. Тэрнээс тэр байгаль орчин яаж сүйтгэгдэх, тэнд амьдарч байгаа иргэд яаж амьдрах нь тэр хүмүүст огт хамаагүй.
hurts.mn