Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ

Машин хулгайлсан өсвөр насны хүүхдүүд бусдыг ХУТГАЛЖ гэмтээжээ

Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Toyota Harier” “Toyota prius 11” маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 03-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас “Toyota Harier” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж 1 удаа хутгалж, гэмтээн зугтаасан байна.

Уг этгээдүүд нь СХД-н 21-р хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркын тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд