АБГББХ: Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ

АБГББХ: Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.07.09/ хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус Байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улируулан сонгохоор нэр дэвшүүлж буйг танилцуулав.

Г.Тэмүүлэн 1981 онд төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2003 онд “American university сургуулийг олон улсын харилцааны бакалавр2005 онд тус сургуулийг Олон улсын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2006-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэнахлах мэргэжилтэнхэлтсийн дарга2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал2013-2015 онд“Оюутолгой” ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчМонгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн2016-20202020-2024 он2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Түүний УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож ажилласан ажлын туршлага, төрийн албанд ажилласан мэдлэг ур чадварыг нь харгалзан ийнхүү Байнгын хорооны даргаар улируулан сонгохоор нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Тэмүүлэнг Байнгын хорооны даргаар улируулан сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд