Сэрэмжлүүлэг: Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ

Сэрэмжлүүлэг: Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Хануй, Орхон /Хархорин- Өлзийт сум/, Хөгшин Орхон, өврийн Завхан /Тайшир сум/, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см-ээр нэмэгдсэн байна.

Хурх, Балж, Улз, Орхон, Хөгшин Орхон зэрэг гол олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна.  Иймд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд