Монголын хөвгүүд маргааш есдүгээр байрын төлөө тоглоно

Монголын хөвгүүд маргааш есдүгээр байрын төлөө тоглоно

Тайландад болж буй U16 насны волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг оролцож байна.

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй хөвгүүдийн тэмцээнд 16 улсын баг оролцож байна.  О.Наранбаатар дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөж буй манай залуус есдүгээр байрын төлөө маргааш тоглоно. Хөвгүүд “С” хэсэгт Япон, Узбекистаны багт хожигдсон ч нэмэлт тоглолтод БНХАУ-ыг 3:0, Австралийг 3:0-ээр буулган авснаар есдүгээр байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэмцээн маргааш өндөрлөнө. Ташрамд дуулгахад, Монголын U16 өсвөрийн шигшээ баг 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х байр эзэлж байжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд