Эмэгтэй шигшээ багийнхан 16.30 цагт Казакстаны шигшээ багийн эсрэг тоглоно

Эмэгтэй шигшээ багийнхан 16.30 цагт Казакстаны шигшээ багийн эсрэг тоглоно

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаатайгаар хожил авcнаар хэсгээсээ хоёроор гарсан. Тэд өнөөдөр хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо 16.30 цагаас А хэсгийн гурваар гарсан Казакстаны багийн эсрэг хийнэ. Хожвол хагас шигшээ шатанд Тайваний шигшээ багтай тоглоно.

Манай шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг тоглоод, хожигдол хүлээсэн. Харин гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багийн эсрэг хийж, 27 онооны зөрүүтэй хожил авсан юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд