Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долоодугаар сарын 21-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12952 хүрээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 268 хүн
- Хөнгөн – 36
- Дунд – 215
- Хүнд – 14
- Нэн хүнд- 3 хүн байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12152, гэрээр эмчлүүлж буй 162, нас баралт 10, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ. Харамсалтай нь, 15-хан настай охин улаанбурхан өвчнөөр эндэж, амиа алджээ. Хэдхэн хоногийн дараа охин АНУ-руу сургуульдаа сурахаар явах гээд догдолж байжээ. Энэ талаар охины ойр дотнын нэгэн сошиалд мэдээлж, ХӨСҮТ-ийн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж охин эндсэнийг мэдээллээ.