“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, 170 гаруй хүүхэд, багш, ажилчид эмнэлгийн тусламж авсан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүдээс авсан Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн анхан шатны шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогдсон.
Цусан суулга нь хүнээс хүнд бохир гараар, эсвэл бохирдсон хоол, ус хэрэглэснээр амархан дамждаг халдварт өвчин юм.