УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүдийг шалгаж байна

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүдийг шалгаж байна

Энэ сарын 18-19-нийг шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах “Cante”, “Zu” шөнийн клубийн гадна УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагын хүү, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед халдаж, эрүүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэрэг гарсан.

Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ар гэрийнхний зүгээс хэрэгт холбогдсон этгээдүүд нь хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэдэг мэдээллийг өгсөн.

 Харин цагдаагийн байгууллагаас  уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтэй этгээдүүдээс биологийн шинжилгээ авсан, хариу гараагүй байгаа гэсэн тайлбарыг өглөө. Мөн уг хэрэг гарах үед дөрвөн иргэн байсны хоёрыг нь эрэн сурвалжлах ажиллагаа хийж байна гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд