Ой, хээрийн 15 түймрийг унтраахаар ажиллаж байна

Ой, хээрийн 15 түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.21/ 11:00 цагийн байдлаар 15 ой, хээрийн түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 12 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”,  Ерөө сумын "Агуйт",  "Наран" гэдэг газар гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-4, Мандал суманд гарсан 3 буюу  12 ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 197 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 177 хүн, 10 автомашин буюу нийт 374 хүн, 23 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Он гарсаар өнөөдрийн /2025.07.21/ байдлаар 13 аймгийн 70 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 194 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 5 дахин, хээрийн түймэр 1.2 дахин буюу ой, хээрийн түймэр 54хувиар өссөн дүнтэй байгаа юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд